Суарезийг хүн хазна гэж 167 хүн бооцоо тавьжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.25-нд нийтлэгдсэн

Суарезийг хүн хазна гэж 167 хүн бооцоо тавьжээ

Бразилд болж буй хөлбөмбөгийн аварга шалгаруулах Дэлхийн цом тэмцээний үеэр янз бүрийн бооцоо яригдаж байна. Эдгээрээс хамгийн хөгжилтэй нь Уругвайн багийн довтлогч Луис Суарезийг энэ Дэлхийн цомын үеэр хэн нэгнийг заавал хазна гэдэгт 167 хүн бооцоо тавьсан байх юм.

Гэтэл тэдний таамаг өчигдөр /VI.24/ Луис Суарез өрсөлдөгч Италийн багийн хамгаалагч Жиоржио Чиеллинийг хазсанаар батлагдлаа. Үүний ачаар хамгийн бага бооцоо тавьсан Томас Сиверсон ердөө 5.25 ам.долларыг бооцоолоод 916 ам.доллар хожсон байх жишээтэй.

Харин хамгийн өндөр бооцоог Норвегийн иргэн хожиж, 3300 ам.доллар халаасалсныг “ESPN” сайтад мэдээлжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж