Төрийн ордонд “жиргэх бор шувуугаар” УИХ-ын гишүүн Ж.Батзандан амлалтаасаа буцжээ. Учир юу вэ гэвэл, өнгөрсөн даваа гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батзандан нарын хэнийг нь томилох тухай яриа өрнүүлжээ. Ингээд УИХ-ын гишүүн Д.Ганбатыг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлснээрээ байр сууриа хамгаалах нэгдсэн шийдэлд хүрч, Ж.Батзандан гишүүн мөн дэмжсэн гэх.
Олонхийн бүлгийн гишүүд ийм хувилбар бодож олохдоо эхний нэг жил УИХ-ын гишүүн Д.Ганбат Хууль зүйн байнгын хороог даргалаад, дараагийн жилээс нь Ж.Батзандан гишүүнийг нэр дэвшүүлэн томилохоор ярилцжээ. Гэвч чухам ямар ааш нь хөдлөөд өнөөдрийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар асуудлыг ярих үед бүлгийнхээ эсрэг зогсов гэдэг асуулт дагуулаад байна.
Зарим нэг нь байнгын хорооны даргын суудлаа голж, сайдын суудалд тухалж байхад гологдсон суудал руу нь ийн улайран зүтгэх нь амбиц уу, аль эсвэл цаана нь өөр эрх ашиг яваад байна уу.
Д.ШАРХҮҮ