Энэ оны долоодугаар сарын 8-12-ны өдрүүдэд Унгар улсын Печ хотод болох ХI дэх удаагийн оюутны ДАШТ-нд оролцох манай багийн бүрэлдэхүүний тодорсон байна. Энэ жил 2000 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Печ хотод болох энэ тэмцээнд гуч гаруй орны дөрвөн зуу шахам оюутан-бөхчүүд оролцох мэдүүлгээ өгөөд байгаа ажээ. Оюутны ДАШТ-нээс манай бөхчүүд эрэгтэй чөлөөт бөхийн төрлөөс 3 алт, 1 мөнгө, 4 хүрэл, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөс 5 алт, 2 мөнгө, 1 хүрэл, сонгомол барилдааны төрлөөс 1 алт нийт 17 медаль хүртээд байна.
Багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй:
57 кг Бямбадоржийн Хаш-Эрдэнэ /ҮБТДС, “Алдар” спорт хороо/
61 кг Түмэнбилэгийн Түвшинтулга /ҮБТДС, “Гацуурт-Олимп” клуб/
65 кг Батчулууны Батмагнай /ҮБТДС, “Ажнай” клуб/
70 кг Лхагважавын Жавзанжамьян /ҮБТДС, “Гацуурт-Олимп” сургууль/
97 кг Батдоржийн Намхай /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/
Эмэгтэй:
48 кг Цогтбаатарын Цэнджав /МУБИС, Налайх дүүрэг/
53 кг Өлзийбатын Одгэрэл /ҮБТДС, “Хангарьд” клуб/
55 кг Батбаатарын Номин-Эрдэнэ /ХСИС, “Хангарьд” клуб/
58 кг Баатаржавын Шоовдор /ҮБТДС, “Цастын барс” клуб/
60 кг Сандагдоржийн Наранцэцэг /”Билэг” дээд сургууль/
63 кг Отгонбатын Оюунтуяа /”Аварга” биеийн тамирийн дээд
сургууль/
69 кг Буянжаргалын Даваацэрэн /ҮБТДС, Төв аймаг/
75 кг Энхбаярын Цэвэгмид /ҮБТДС, “Алдар” спорт хороо/
Багийн ахлагч
Д.Жаргалсайхан /МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга/
Дасгалжуулагчид
Цэрэндалайн Баярсайхан /ҮБТДС-ийн багш, оюутны шигшээ багийн дасгалжуулагч/
Даваажавын Батням /”Алтайн барс” клубын дасгалжуулагч/
Шүүгч
Баатарын Төмөрбаатар /Олимпийн зэрэглэлийн шүүгч/
МЧБХ, Д.Өлгийсайхан