Ёс зүйн дэд хороо хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Ёс зүйн дэд хороо хуралдлаа

УИХ-ын Ёс зүйн дэд хороо шинэ бүрэлдсэн бүрэлдэхүүнээрээ анхны хурлаа өнөөдөр хийлээ. Олон жилийн турш дэд хорооны дүрэм батлагдахгүй байсантай холбоотойгоор дэд хороо хуралдалгүй өдгөөг хүрсэн юм. Өнөөдрийн дэд хорооны хуралд зургаан гишүүний тав нь оролцжээ. Хурлыг дэд хорооны дарга Г.Баярсайхан нээж, өнгөрсөн хугацаанд ирсэн өргөдөл гомдлын талаар мэдээлэл хийлээ. 2010 оны ажлын төлөвлөгөөндөө дэд хорооны дарга УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгт мониторинг хийх, УИХ-ын гишүүний ашиг сонирхлын зөрчил сэдвээр хэлэлцүүлэг хийх асуудлыг оруулсан  бөгөөд дэд хорооны гишүүдийн олонх нь Хөрөнгө орлогын мэдүүлэгт мониторинг хийхийг дэмжсэнгүй. Харин гишүүд ашиг сонирхлын зөрчил сэдвээр хэлэлцүүлэг хийхийг дэмжиж, түүнчлэн ёс зүйн дэд хороо дүрмийн дагуу иргэдийн өргөдөл гомдлыг тухай бүрт нь шийдвэрлэх, гишүүдийг ёс зүйн доголдол гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн ажлыг хийхээр болжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж