
Энэхүү хурлын үеэр улс хоорондын бичиг захидлын чанарын үзүүлэлтээр Дэлхийн шуудан холбооны гишүүн 191 орноос Монгол Улсын шуудангийн үндсэний оператор болох “Монгол Шуудан” ТӨХК хоёрдугаар байр эзлэн мөнгөн өргөмжлөл хүртэжээ. Ийнхүү тус компани Монгол Улсын нэр хүндийг дэлхийн шуудангийн үйлчилгээ үзүүлэгч орнуудын дунд амжилттайгаар гаргалаа.
Хурлын үеэр “Монгол Шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Чинзориг Дэлхийн Шуудан Холбооны, дэд Ерөнхийлөгч болон Ази номхон далайн бүсийн тэргүүн нартай уулзаж, Монгол улсын шуудангийн хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх, шуудангийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэгдсэн шинэ техник, технологи нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг хөндөж, тодорхой асуудлуудыг шийдвэрлүүллээ.
нийттэй харилцах алба