Сочийн дээд амжилт тогтоогдов

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Сочийн дээд амжилт тогтоогдов

Сочийн олипийн тоглолт эхэлтэл бараг дөрвөн жил орчим үлдээд байгаа ч анхны дээд амжилт тогтоогджээ. "Независимая газета" сонинд өгүүлснээр зам тээврийн дэд бүтцийг бий болгоход нэг метр замын зардал нь 200 мянга орчим ам.доллар болсон нь дээд амжилт юм.
Хар тэнгисийн эргийн авто замын засвар ба шинээр тавих нийт зардал нь ойролцоогоор 100 тэрбум рубль болж байгааг уг асуудлыг хариуцсан агентлагийн дарга Виктор Кужель  сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Шинэ авто замын урт нь 16 км болох ба есөн хонгил, 13 гүүртэй. Ууланд тавьж байгаа замын урт нь 5,7 км бөгөөд зардал нь бараг нэг тэрбум ам.доллөр болсон байна. Дөрвөн урсгалтай нэг км замыг Хятадад 2,9, Бразилид 3,6, Европын холбооны орнуудад 6,9, АНУ-д 5,9, Орост  13 сая ам.доллараар тус тус тавьдаг гэж илтгэлд тэмдэглэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж