
Чухал хэлэлцээрээ хойшлуулж байгаад Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, Германы канцлер Ангела Меркель хоёр өөрсдийн орнуудын багийн хооронд болсон тэмцээнийг үзжээ.Германы канцлер Ангела Меркель Фрэнк Лампардын Германы хаалганд оруулсан бөмбөгийг шүүгч тооцоогүйд нь харамслаа хэлсэн байна.
Тоглолт эхлэх үеэр Британийн ерөнхий сайд ба Германы канцлер хоёр эдийн засгийн албан ёсны хэлэлцээр хийж байснаа түр хойшлуулан багуудаа дэмжин тоглолтыг үзжээ. Герман, Их Британи хоёр хөлбөмбөгийн талбайд эртний өрсөлдөгч нар бөгөөд 1966 оноос хойш Британичууд Германыг ганц ч удаа хожиж үзсэнгүй.