УИХ-ын эмэгтэй гишүүд 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 11:00-12:00 цагийн хооронд Засгийн газрын 11-11 төв дээр ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН асуудлаар иргэдийн санал, хүсэлтийг сонсохоор ажиллах гэж байна. Та өөрт тохиолдсон асуудлаар 1111 утас руу залгаж УИХ-ын гишүүдтэй шууд яриарай.
Хэрвээ та
-бие дааж бизнес эрхлэхээр тусгай зөвшөөрөл хөөцөлдөж байгаа бол,
-таны бизнесийн үйл ажиллагаанд төрийн байгууллагаас тогтмол хяналт шалгалт хийдэг бол,
-таны эрхэлж буй үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаанд төрийн байгууллагын хүнд суртал, олон шат дамжлага саад учруулж байгаа бол та заавал холбогдоорой.
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн ажлын алба