
Анх тааралдсан хүндээ төрсөн хүүгээ худалдсан хэрэг АНУ-д гарсан байна. Эцэг, эх нь хүүгийнхээ төлөө дөнгөж 25 ам.доллар санал болгож байсан гэнэ.
Ийм хачин хэрэг Калифорнийн нэг хотхонд гарчээ. Зургаан сартай хүүхдийн аз болоход худалдан авах санал сонссон эмэгтэйчүүдийн нэг нь хүүгийн талаар цагдаад ханджээ.
Хэдэн цагийн дараа 20 настай Саманта Томасини (Samantha Tomasini) ба 38 настай Патрик Фусек (Patrick Fousek) хоёр гэртээ мансуурчихсан байх үеэрээ баривчлагдсан байна. Асран хүмүүжүүлэх газрынханы тогтоосноор залуу эжж мансуурагч хэрэглэсэн хойноос ч хүүгээ хөхүүлж байсан гэнэ.
Эмч нарын хяналтад байгаа хүү төрийн асрамжинд орж, хар тамхичин эцэг, эх нь хүүхдийн эцэг эх гэсэн эрхээ хасуулах бололтой.