Бүгд Найрамдах Итали Улсын Шүүхийн дээд зөвлөлийн Дэд Ерөнхийлөгч ноён Мичелли Виетти, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга ноён Нанзаддоржийн Лүндэндорж нар "Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Бүгд Найрамдах Итали Улсын Шүүхийн дээд зөвлөл хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг"-т өнөөдөр (2014.06.24) гарын үсэг зурлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгуулсан "Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ"-нд Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг, Б.Сарантуяа болон холбогдох албан тушаалтан, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Санамж бичиг байгуулсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хэлсэн үгэндээ бие даасан шүүхийн захиргааны загвартай, шүүхийн захиргаа нь шүүх эрх мэдэлд онцгой байр суурь эзэлдэг, шүүхийн захиргааны арвин туршлагатай Итали улсын Шүүхийн дээд зөвлөлтэй хамтран ажиллах болсон нь манай улсад олон талаараа үр өгөөжтэйг онцлон тэмдэглээд, хоёр улсын шүүхийн захиргааны байгууллага харилцан туршлага солилцож, шударга ёсны үйлчилгээг иргэдэд үзүүлэх үйл хэрэгт тулгарч буй бэрхшээлийг даван туулахын тулд Санамж бичгийн дагуу дараах чиглэлээр хамтран ажиллахаар болсныг онцоллоо.
Зургаадугаар сарын 23-наас 28-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Итали Улсын Шүүхийн дээд зөвлөлийн Дэд Ерөнхийлөгч ноён Мичелли Виетти айлчлалын үеэрээ Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, МУ-ын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нартай уулзах юм байна.
Л.ХАЛИУ