Хуучирсан мэдээ: 2014.06.24-нд нийтлэгдсэн

Филиппиний гарпия

Фото: AFP PHOTO / Jay DIRECTO

 

2014.06.09. Филиппин. Манила хотын Засгийн газрын мэдлийн Онгон байгалийн төвд амьдардаг 34 настай филиппин бүргэд зурагт буужээ. Тэр шувууг гурван настайд нь чавхаар харван нэг нүдийг нь сохолсон аж. Үүний улмаас энэ шувуу төвд амьдардаг гэнэ. Залуу эм бүргэд нэг метрийн өндөртэй, зургаан кг орчим жинтэй, далавчны дэлгэлт нь хоёр метр байлаа.

 

Энэ сарын 4-10-нд Филиппиний бүргэдийн долоо хоног явагдсан юм. Тус орны бэлгэдэл болсон шувууны долоо хоног 16 дахь  удаагаа зохион байгуулагджээ. Арга хэмжээний үеэр цугларсан мөнгө хөрөнгө нь энэ төрлийн шувууг хамгаалахад зориулагдана. Зөвхөн тус улсын  ширэнгэн ойд амьдардаг уг шувууны тоо толгой нь 400 орчим.

 

Филиппиний бүргэдийг филиппиний гарпия ч гэж нэрлэдэг. Жижиг бич барин хооллоно. Гэхдээ тэд малайн далбодны булга ба арвсан далавчид амьтнг агнах дуртай гэнэ. Мөн могой, варан гүрвэл, сарсан багваахай ба махчин шувуудаар ч хооллохоос буцахгүй. Хосоороо ан хийнэ. Нэг нь ангийнхаа анхаарлыг саринуулж байхад нөгөө нь түүнд довтолдог. Гарпия нь нэг хамтран амьдрагчдаа бүх насаараа үнэнч байдаг гэнэ. Үржлийнхээ цагаар уран нислэг хийн эмийнхээ анхаарлыг татна. Сарвуугаараа зууралдаад  хослон нисдэг.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж