Хуучирсан мэдээ: 2014.06.24-нд нийтлэгдсэн

Фото: AP Photo/Yves Logghe

 

2014.06.08. Бельги. Өргөх краны тусламжтайгаар 40 метрийн өндөрт өлгөөтэй тавцан дээр хүмүүс хооллохдоо Брюссель хотыг дээрээс нь харж сууна. Өндөр дэх хоолны газар 50 жилийн ойн цэцэрлэгээс зургадугаар сарын 29 хүртэл тэнгэрт өргөгдөж байх гэнэ. Тэнгэрт шилдэг тогоочийн бэлтгэсэн өдрийн хоолны үнэ нь 250 евро. Зохиомж нь ширээний дунд тогооч үйлчлэгч, хөтлөгч ба аюулгүй байдлыг хариуцсан ажилтныг байхаар бүтээжээ. Гийт ширээ нь 22 хүнд үйлчлэх бөгөөд үйлчлүүлэгч нарыг аюулгүйн бүсээр сандалд нь “бэхэлдэг”. Тавцан бүтэн 180 градусаар эргэх учир хотын зураглал дээрээс сайнхан харагдана. Мөн тэднийг ус борооноос шилэн дээврээр хамгаалсан байгаа.

 

Өглөөний хоол, үдийн хоол, хүлээн авалт, ажил хэргийн уулзалт коктайльт үдэшлэг, шинэ хоолны танилцуулга зэрэг маш олон арга хэмжээг тэнд явуулдаг.

 

Dinner in the Sky ("Тэнгэр дэх оройн зоог») төслийг Бельгийн Events In The Sky ("Тэнгэр дэх үйл явдал») компани хэрэгжүүлж байна. Шаардлагатай үед нь өөр нэг тавцанг зэрэгцээ өргөн хөгжимчид, бүжигчдыг тоглуулна. Арга хэмжээг талд, түүхэн дурсгалт байр байшингийн дээр ер нь 500 м²  талбай байгаа бол хүссэн газраа хийлгэж болно. Харин талбайн эзний зөвшөөрөл л хэрэгтэй. Саяхнаас энэ энэ төсөл олон улсыг болсон ба ийм тавцантай  краныг дэлхийн 45 оронд түрээслэж болох гэнэ. Хувь хүмүүс тийм тавцанг гольф хүртэл тоглуулахаар захиалдаг гэнэ. Хурим найр бол энүүхэн асуудал гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж