Фото: REUTERS/Yuya Shino
2014.06.07. Япон. Токио хотын “SoftBank Corp.” банкны салбарт тавигдсан хүн төст роботыг гудамжны зорчигчид сонирхон харцгааж байна. Түүнийг Pepper гэж нэрлэжээ. Ирэх жилийн хоёрдугаар сараас хувь хүний хэрэглээнд ийм роботууд гарч ирнэ. Түүний үнэ нь 198 000 иен (ойролцоогоор 1900 доллар) байх гэнэ.
Хүн төст роботууд асрагч, түргэн тусламжийн туслах эцэс сүүлд нь оройн цэнгээний найзын үүргийг гүйцэтгэж чадна. Хамгийн гол нь эдгээр роботууд хүний нүүрний хувирлыг судлан өөрсдийн хөгжилдөө ашиглах бөгөөд дохио зангаа, дууны өнгө аясыг ялган түүнд нь хариулдаг гэнэ. Түүнтэй үнэн сэтгэлээсээ ярилцаж болох бөгөөд энэ төхөөрөмж эзнийхээ тухай мэдээллийг харин нууцлан задруулдаггүй ажээ.
Эдгээр өдрүүдэд робот Япон дахь “SoftBank Corp.” компанийн утасгүй холбооны салонуудын үйлчлүүлэгч нарыг үйлчилж байгаа. Роботын энэ загварыг Францын роботын техникийн Aldebaran компанид бүтээсэн ба Тайванийн Hon Hai Precision Industry Co Ltd. Компани үйлдвэрлэх юм. Япончууд энэ роботын тусламжтайгаар хамгийн эрчимтэй хөгжирч буй үндэстнийхээ ажлын хүчний асуудлыг шийдэхээр оролдох болно. Засгийн газрын стратеги нь “робот техникийн хувьсгалыг хийн” хөдөө аж ахуйд роботыг 20 хувиар, аж үйлдвэрлэлд хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР