Хуучирсан мэдээ: 2014.06.24-нд нийтлэгдсэн

Өглөөний гимнастик

Фото: AP Photo/Anupam Nath

 

2014.06.06. Энэтхэг, Гаухати. Брахмапутра голын эргийн модон дээр суусан Цагаан дэглий өд сөдөө цэвэрлэж байна. Сүүлнээс эхлэн хажуугаар нь сэрвийсэн урт өднүүд нь үржлийн цагаар хунигдан сүүлний үргэлжлэл болдог байна. Нүд тойрсон шар  хэсэг нь ногоон өнгөтэй хушуу нь улаан өнгөтэй болдог гэнэ. Тэд хоёр настайгаасаа үржилд бэлэн болдог ажээ.

 

Цагаан дэлхий нь гол цөөрмийн эрэг болон  нам доорхи  намагт амьрах бөгөөд хоолоо уснаас гадна хуурай газраас олдог. Анд гарахдаа сүргээрээ гарцгаадаг. Энэ шувуу загас, мэлхий, могой, хорхой шавьж, жижиг мэрэгчид иддэг. Том шувууд жижиг биетнээсээ олзыг нь дээрэмдэх нь их.

 

Харин “ахмад” дэлхий нь сүрэгтээ хүндэтгэлтэй. Тэд хамгийн түрүүнд үүрээ сүргийнхээ дунд хэсэгт сонгон авцгаадаг гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж