Kill-Switch гар утасны хулгайг бууруулна

Хуучирсан мэдээ: 2014.06.24-нд нийтлэгдсэн

Kill-Switch гар утасны хулгайг бууруулна

Технологийн томоохон акулууд болох Google, Microsoft корпорациуд өөрсдийн Android болон Windows үйлдлийн систем бүхий ухаалаг гар утаснууддаа kill-switch үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

Энэхүү үйлчилгээ нь хэрэглэгч гар утас алдсан тохиолдолд алсын зайнаас удирдан өөр хүн дахин ашиглах боломжгүй болгодог үйлчилгээ юм. АНУ-ын Засгийн газраас технологийн компаниудыг гар утасны хулгайг багасгахад чиглэсэн алхам хийхийг шаардсаны дагуу “kill-switch"-ийг бүтээсэн байна.

Ингэснээр ухаалаг гар утасны хулгай буурна хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Ухаалаг гар утасны хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр жил ирэх тусам гар утасны хулгай өссөөр байгаа аж.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж