“Санаачлагатай тэнэг шиг гамшиг үгүй”

Хуучирсан мэдээ: 2014.06.24-нд нийтлэгдсэн

“Санаачлагатай тэнэг шиг гамшиг үгүй”

Дэлхийн аваргын тоглолтууд одооноос зэрэг болно. Олон сувгаар дуртай тоглолтоо үзэх боломж бидэнд байхгүй хэвээр. ETV шар айрагнаас пицца, нисэх онгоцноос өмгөөлөгчийн фирм хүртэл бүхий л ууж идэх рекламаа хөлбөмбөгөөс олоод  бусад телевиз, хэвлэл нь хоосон үлдэв. ETV мэхээ гүйцээн “айлган сүрдүүлсэн” тулгалтын бичгээ үйлдэн бусдыгаа хууль дүрэм ярьж байгаад айлгачихав.  За  тэр ETV ч яамай, харааж суугаад л тоглолтуудыг харах байх. Гэхдээ би энэ телевизийн сувгийн эсрэг биш. Азтай л суваг юм. Тайлбарлагч нар нь сэдвээ сайн мэднэ. Гэхдээ тэднийг сар гаруй сонсоод суух бас хэцүү. Энэ телевизээс газар дээр нь очоод сурвалжлага, тойм хийсэн зүйл огт үгүй. Би бол дахин хэлэхэд тэдний эсрэг биш. Харин тэдний ингэж монопольчилж байгаагийн эсрэг байгаа. Бусад сувгуудыг хаалгахын эсрэг байна. Энэ талаараа бухимдаад “Ноёрхогч” гэж нэг бичиж үзлээ. Надтай санал нэг хүмүүс олон байгааг үзлээ. Тэд бас бухимдалтайг  мэдлээ. Одоо тэдний сэтгэгдэлээс нэг хэсгийг танилцуулья.

-tv geer nevtruulj baigaa ni ololttoi bolovch 1 dor baahan humuus tsugluulaad shunu duleer arhi dars uulgaad baidagiig bolih heregtei sanagdah ymaa.germanuudiin bumbug uzej baigaa zurag garsan baisan uneheer soeoly ertents gej tiim baidag baihdaa

-Etv yadaj aitahan vzegchee hvndelsen hvmvvseer hotlogch hiilgeechee

-Sh.Myagmaraa tsash ni yaj temtsehve ene zavharliig arilgatsgaya humuusee!O.Magnai darga ene zov yy?

-ETV chi tiim mundag ym bol oros, hyatad sportin suvagyydaar garch bsan oor sportiin erhiig avahgui yaasiin FORMULA1, TENNIS,GOLF geh met muu novshiin ETV

Иймэрхүү олон сэтгэгдэлтэй таарлаа. Одоо телевизийн үзэгчид тааралдсан бүгдээ үзээд суудаг хүмүүс биш болсон. Тэд чанартай, олон талын мэдээлэл авахыг хүсдэг болсон.   ETV  бусдыгаа хаалгаж байгаад хөлбөмбөгөөр бидний бөмбөгдсөн энэ хэдэн хоногт дугуй, формула 1, уимблдон, гольфийн АНУ-ын аваргын нээлтэй тэмцээн,  волейболын дэлхийн лигийн тэмцээн гээд л  олон мундаг тэмцээнүүд болж байна.  Харин харж чадахгүйд л харамсч байгаа болохоор ингэж сууна. Өөр ямар нэгэн атгаг санаа алга.  Харин үүгээр далимдуулаад хясан хасах, тулган шаардах, дангаар эрх эдэлж байна гэж дургих нь юунд хүрэгдэг гэдгийг та бүхэнд сануулах гэсэн юм.

Харин нэгэн сувгийн “тулган шаардалтад ороод хөлбөмбөгөө үзүүлж чадахгүй болсон манай спортын сувгууд, үйлчлэгч нараас хөлс аван гадаад дотоодын сувгийг үзүүлж байгаа “Юнивижн” зэрэг л хөөрхийлтэй. Нэгэн хуудас “тулган шаардалт” авч “мөнгө нэхнэ” гэснээс нь айчихдаг.  Ийм байж болохгүй биз дээ. Ядаж тулгах бичгийг нь аваад “Мэдээлэх эрхийг олгох тухай лицензийн гэрээ” гэдгийг нь шаардан үзэж болдоггүй юм байх даа.  Тэдний эрхэнд орж үйлчлүүлэгч нараа хөсөр хаяж болно гэж үү, хөөрхий кабелийн компани. “Мэдээлэх эрхийг олгох тухай лицензийн гэрээ”-ний барааг нь хараагүй гэдэгт  бараг 100 хувь итгэж болно доо.  “Санаачлагатай тэнэг шиг гамшиг үгүй” гэж нэгэн ухаантан хэлж байсан юм гэнэ лээ!!!

Энэ талаар хүмүүс ийм сэтгэгдэл бичсэн байх юм.  Үүнийг бас анхаараач!!!!

-Rossia 2 manaid garch l baigaa sh de bi holbombog ene suvgaar uzej baigaa. Hogiin tailbartai etv r lav Bish

-Ykraind oros syvgyydiig hachihsan ter tvvh mongold davtagdaj bn!!!Hol bombogoos oor sport gardag teriig vzeh bolomjgvi uy bolj bn aa.Manaih skymedia russhia 1 vzeh gej arai ondor vhe toloj bgaa mongo bytsaj avdag um yy esvel katv solidog um yy

-ETV chi tiim lag ym bol rossiya1 ,2 r garch bsan formula 1 g gargaachee , tennis ghmt oor sportyydig davhar haalgaj bgaag oilgodogui ym yy? novshiin ETV hol bombog duusnaa!

-Russia 1,2haaj ene syvgiig ed nar zohiotson um shig uyn zohiogchin erh ve?Monopolidood der ni ter ETV ger Baljinyam shvleg ynshad nogoo modon heltei zalyy ni uy tailbarlaad bgaa ni medegdehgvi bid orososiin syvgyydaar l hol bombog vzeh gej kabeliiin televizvvdeed moingo toloj bgaa arai dendej bn aa

-Bi huvidaa TV-r zuvhun sport uzdeg. Minii sport uzeh erhiig mash olon udaa zurchsun Sansar KaTV-n tulburiig tuluugui 5 sar bolj bna. Herev tulburuu nehvel etssee hurtel zargaldana gej boddog.

-End hamgiin gol asuudal UNIVISION SANSAR 2 OROS RTR1 RTR2 bolon hitadiin CCTV5 iig alban yosoor suvag tus burtei damjuulah geree hiij avsan bol ene yamarch asuudal gui. gevch heleh ug, hiisen gereegui uchir ENE ETV d amaa tagluulj baigaa um.

-Санал нэг байна. Оросын ТВ-ийн тайлбар их зүгээр байдаг юм. Хэрвээ би орос эсвэл хятад хүн байгаад МУ-д хууль ёсоор амьдран суудаг, Сансар, Юнивижний төлбөрийг төлөөд хүлээн авч үздэг байхад яагаад би зөвхөн ETV-р монгол хэлээр үзэх ёстой гэж? Энэ чинь хүний эрхийн асуудал биш үү?

Харин доорх сэтгэгдэлүүд надад зориулагджээ.

-Дэлхийн соёлт хүн төрөлхтөний дунд орж, нийтээр мөрдөх журам дүрэмд нь нийцэж амьдаръя л гэвэл бусдын хөдөлмөр, оюуны өмчийг хүндэтгэн дагах л учиртай. Монголчуудад Монгол тайлбартайгаар, чанартай дамжуулж, хүн төрөлхтөний цэнгэл баярыг мэдрүүлж байгаад нь харин ч баярлах ёстой юм биш үү. Мягмар гэдэг ууртай бухимдалтай хэн нэгэн ч биш, харин бусдын хүч, хөдөлмөр, оюуны өмчийг зүгээр л үл тоох хүсэлтэй "хэн нэгэн" гэж харагдаж байна.

Тантай санал нэг байна. Харин  хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тэдний оюуны өмч гэж огт бодохгүй байна.  Хүч хөдөлбөр гаргаж байгаа хэдхэн хүмүүс байгаа харин энэ үйл явдлыг далимдуулаад  зөвхөн мөнгө  олох гэсэн удирдлагад нь “уурлаж буй”.  Одоо Монголд байгаа дөч  тавин телевиз ДАШТ-нийг бүгд л үзүүлэг л дээ. Яагаад болохгүй гэж. Сонин, хэвлэлд ДАШТ-ний логоны зургийг тавьж болохгүй гэснийг та мэдэх үү? Учир ETV “өмчилснөөс.  Нэг ийм учиртай.  Ганцхан би ч уурласан юм биш. Өөр нэг хүн байна. Та түүний сэтгэгдлийг уншаач.

-Yag zuv um bichsen bn, mni buur uur hured bsn um. ETV, SPS suvguud arai dendu davarch bn. Ontsgoi erh avsan geheree durtai suvag haalguulah tiim erh bhgui. Tuhain nevtruulgiin l garah tsagt n haana biz. Bi ch gsn Univisiond Rossiya-1,2 suvguudiig uzehiin tuld mung tuldgiin. Mnii erh tgd yah bolj bna. Ter Magnai gj daldagnasan um yag iim uman deer ajilaa hih heregtei shd, SHUDRAGA URSULDUUN gdg um chin zurchigduud bn

Тамын тогооны үлгэр уншсан  хүнд хэлэхэд  надад атаархаад байх зүйл огт үгүй. Та ч надад уураа бараад яах вэ. Тайвшир ч үз.

-Bitgii chi ingej ataarakh ldaa, tamiin togoonii ulger shig! Dekhiin khemjeenii tom arga khemjeeg Mongolchuud bidendee Mongol kheleeree tailbarlasan tailbartaigaa uzuulekh tusliig Turoos 1 tugrog ch guilguigeer kheregjuulsen ETV.d bayarlalaa. Chi uvliin olimp 1 tv buyu tv5 gargaj baisan ued yu helsiin, England Premier Leugae.g une tulbortei gargaj baigaag yu gej "khutsakh" gej baigaa iin!!! Novsh yum daa chi …

Эцэст нь энэхүү тайлбарыг өгөхийг оролдсон Ш.Мягмар  нэг ийм гадаад мэдээгээр  та нарыг тайвшруулья.

Фото: @NOT_MOTD

Английн хөлбөмбөгийн хорхойтнууд сахал хусахдаа хэрэглэдэг хөөсийг эхнэрүүдийнхээ эсрэг ашиглаж эхэлжээ. Тэд тоглолтыг үзэхдээ одоогийн тэмцээн дээр  шүүгчдийн хэрэглэж байгаа хөөс шигээр эхнэртээ зааг тавин  хаана байхыг нь зааж өгдөг болсон гэнэ. Хөгжөөн дэмжигчдийн энэ аргын тухай The Daily Mirror сонин бичжээ.

Одоо шүүгчид торгуулийн цохилтыг хаана хийх, хамгаалалтын хана хаана зогсохыг хөөсөөр заан өгч байгаа юм. Тоглолтыг телевизээр үзэхдээ эхнэр нь телевизийн өмнө гүйлдэхгүй, элдэв саад хийхгүй байлгахаар англичууд гэр орондоо, телевизийн орчимд эхнэрээ оруулахгүй гэсэн заагийг сахлын хөөсөнцөрөөр  заадаг моодыг дэлгэрүүлжээ.

Бразили, Аргентинд бүтээгдсэн тусгай хөөс нь Мароккод болсон клубын дэлхийн аваргын тэмцээн дээр сайн үнэлгээ авсныг FIFA-гийн ерөнхийлөгч Йозеф Блаттер тэмдэглэв. Бразилийн мундиалийн өмнө  хөөсийг АНУ-ын Хөлбөгийн дээд лиг мөн өмнөд Америкийн үндэсний аваргуудын тэмцээн дээр өргөн  ашиглаж иржээ.

Энүүхэндээ гэхэд, 23-ний өдрөөс эхлэн ETV сувгийн торгуулаас айсан кабелийн MBNC  орос, хятадын спортын сувгуудыг хаажээ. Дахин нэг “санаачлагатай тэнэг” гарч ирлээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж