"Тэсо" корпорацийн "Агь Импекс" ХХК-ийн зах зээлд шинээр үйлдвэрлэн гаргаж буй "Step" ундааг хэрэглэгчдэдээ хүргэж буйтай холбоотойгоор Нийслэлийн СХД-ийн Зүүн салааны эцсээс Халдвартын эцэс буюу төв зам дагуу үргэлжлэх маршрутаар үнэ төлбөргүй зорчих автобусыг 7 хоногийн хугацаатай явуулж эхэлсэн байна. Уг үйл ажиллагаа 2014 оны зургадугаар сарын 23-наас 30-ний өдөр хүртэл үргэлжлэх ажээ. Иргэддээ сануулахад уг автобус нь “Step” гэсэн чимэглэлтэй байх юм.