Иракт исламчууд хилийн сууринуудыг эзэлжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.24-нд нийтлэгдсэн

Иракт исламчууд хилийн сууринуудыг эзэлжээ

Фото: EPA/MOHAMMED JALIL

 

“Ирак Левантегийн исламын улс" (ИЛИУ) бүлгийн террористууд Сирийн хил дээрх Эль-Валид хотыг эзлэн авсан байна.

 

 

Хэт даврагчдын гарт мөн ийм нэртэй хилийн боомт орсон гэж SkyNews Arabia телевиз мэдэгдэв. Зургадугаар сарын 21-нд хэт даврагчид Сирийн хил дээрх өөр нэг стратегийн чухал  Эль-Каим хотыг эзэлсэн байв. Тэр хот Эль-Валид шиг Анбар мужид байрладаг. Мөн  ням гаригт исламчууд Ирак, Иорданы хилийн Турейбиль суурин эзэлсэн байна. Зургадугаар сарын 22-нд тэд Анбар мужийн өөр гурван суурин болох Эр-Рутба, Рава ба и Ана зэрэгт хяналтаа тогтоожээ. Дайчдын довтолгоон эхлэхээс өмнө тэнд байсан Засгийн газрын цэрэг сууринуудыг орхисон байлаа. Хожим Иракийн дээд командлалын төлөөлөгч дэслэгч генерал  Касем Ата цэргийнхэн тактикийн ухралт хийсэн гэв.

 

Иракт ИЛИУ бүлгийн нэгэн лидер баригджээ

 

Фото: EPA/STR

 

Иракт ИЛИУ бүлгийн толгойлогч нарын нэг Абу Абдель Рахман ан-Насерийг баривчилсан тухай Ираны Фарс агентлаг дамжуулжээ.

 

 

Иракийн тусгай албаныхан Тикритэд 40 дайчдыг устгажээ

 

Иракийн  Засгийн газрын цэргийнхэн Тикрит  хотод байлдаж байх үеэр  хэт даврагчийг баривчилжээ. Террорист бүлгийн  хээрийн дага нарын нэг ан-Насери  энэ сарын 10-наас хойш 80 ирак цэргийг хөнөөхөд хувиар оролцсон гэж тооцогдож байна.

 

Үүний зэрэгцээ Талль-Афар хотын төлөөх тулалдааны үеэр 30 хэт даврагчийг устгажээ. Иракийн арми нефть боловсруулах Байжи хотын үйлдвэрийг  хяналтаа авсан ба түүнийг 300 цэрэг хамгаалж байгаа гэнэ.

 

Африкаас 1800 хөлсний цэргийг Иракт авчиржээ

 

Иракт хэт даврагчдын талд байлдуулахаар Африкаас 1800 хөлсний цэргийг  хөлслөн Катар илгээсэн гэж Фарс мэдээлж байв.

 

Ливи дэх Катарын хэргийг эрхлэгч Найеф бин Абдулла аль-Амадийн гарын үсэгтэй баримтыг агентлаг нийтэлжээ. Марокко зэргийн Хойд Африкийн орнуудаас ИЛИУ бүлгийн талд тусламж болгон хөлсний цэргийг Ливи дэх  цэргийн баазад хүн техник ашиглахад сургажээ.

 

Баримтаар бол тэднийг гурван бүлэг болгон Иракт илгээх юм байна. Ливийн боомтоор дамжуулан Туркт тэднийг авчирсаны дараа Иракт оруулах ажээ. Агентлагийн мэдээгээр одоо Иракт байлдаж байгаа тэдний цалин хөлсийг бэлэн мөнгөөр Саудын Араб ба Катар төлж байгаа гэнэ.Тэдний цалин  ойролцоогоор 700 доллар ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж