Зайн оношилгооны зөвлөлгөөн болж байна

Хуучирсан мэдээ: 2014.06.24-нд нийтлэгдсэн

Зайн оношилгооны зөвлөлгөөн болж байна

Телемедицин буюу зайн оношилгоо Монгол Улсад дэлхийн жишигтэй харьцуулахад хөгжил ямар түвшинд явааг тодорхойлох Монгол-Солонгосын хамтарсан зөвлөлгөөн Улаанбаатар хотноо болж байна. Уг зөвлөлгөөнийг Эрүүл мэндийн хөгжлийн төв /ЭМХТ/, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/, Эрүүл мэндийн мэдээллийн технологийн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй юм. Зөвлөлгөөнд ЭМХТ, АШУҮИС, болон улсын нэгдсэн эмнэлгүүдийн мэдээлэл технологийн инженерүүд оролцож байгаа юм. Монгол-Солонгосын хамтарсан энэхүү зөвлөлгөөний үеэр ЭМХТ-ийн Мэдээлэл технологи телемедициний хэлтсийн дарга Ө.Баяр “Телемедициний үйлчилгээ Монголд",

БНСУ-ын эрдэмтэн Им Чэ Кю "Telemedicine in Mongolia ",  АШУҮИС-ийн Мэдээлэл технологийн албаны дарга Б.Баянмөнх "Телемедициний ирээдүйн чиг хандлага" илтгэлийг нар тавих юм.

Орчин үеийн технологийн хөгжлийг ашиглан хүн ам нь таруу байршилтай, өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй үзүүлэх боломжтой гэнэ. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2008-2012, 2012-2016 оны мөрийн хөтөлбөртөө телемедицин буюу мэдээллийн технологийг ашиглан, өвчтөнд алсын зайнаас зөвлөгөө өгөх, оношлогоо, эмчилгээний тусламж үзүүлэх шинэ технолгийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхээр тусгайлан тусгажээ.

Телемедициний үйлчилгээ буюу алсын зайн оношлогоо, эмчилгээ, сургалт сурталчилгааг зохион дэлхий даяар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамгийн хүртээмжтэй төрөл болгон хөгжүүлж байна. Харин манай улс зайн оношилгоог хөгжүүлэхээр найман тусгай мэргэжлийн төв, гурван төв эмнэлэг, дөрвөн бүсийн оношлогоо эмчилгээний төв, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотын хоёр дүүргийн нэгдсэн эмнэлгийг багтаасан "Телемдициний үндэсний сүлжээ"-г бий болгосон аж.

Монгол-Солонгосын хамтарсан энэ удаагийн “Телемедициний өнөөгийн байдал, хөгжил, ирээдүйн чиг хандлага” зөвлөлгөөн харилцан санал солилцон, хэлэцүүлэг явуулж зайн оношилгоог манай оронд хөгжүүлэх зорилготой аж.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж