Киевын алдааг Псаки яагаад &#34хардаггүй&#34 вэ?

Хуучирсан мэдээ: 2014.06.24-нд нийтлэгдсэн

Киевын алдааг Псаки яагаад &#34хардаггүй&#34 вэ?

АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгчид сүүлийн саруудад Украины шинэ засгийн бүхий л үйл ажиллагааг дэмжиж ирэв. Украины арми зүүн хэсэгт хэтэрхий их хүч хэрэглэж байна гэсэн талын асуултад тэд “Ийм мэдээлэл бидэнд байхгүй” хэмээн хариулдаг болжээ.

Фото: AP Photo/ Charles Dharapak

 

АНУ-ын төрийн департамент Украины шинэ засгийн ямар нэгэн зөрчлийг хардаггүй, учир нь  тэр үйл ажиллагаанууд нь Вашингтоны санаачлагаар тэдний сонирхолд нийцүүлэн хийдэг гэж Роналд Рейганы захиргаанд Сангийн сайдын туслах байсан одоо полтиткийн эдийн засгийн хүрээлэнгийн тэргүүн Пол Крейг Робертс хэлжээ.

 

Төрийн департаментын  албан ёсны төлөөлөгчид  сүүлийн хугацаанд Украины шинэ засгийн үйлдлийг дэмжиж, тогтуун тэвчээртэй ажиллагаа явуулж байна. Үй олноор нь хөнөөх систем, фосфорын бөмбөг хэрэглэсэн, энгийн хүмүүс амь үрэгдсэн, дүрвэгсэдийн урсгал гэх мэтийн асуултад тэд “ийм мэдээлэл бидэнд байхгүй” хэмээн хэлдэг. Оросын талынхныг Одессад олноор нь хөнөөснийг “тэд нар л өөрсдөө үүнийг хийсэн гэж Төрийн департамент үзлээ. Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жен Псакийн хэллэгүүд нь шог ролик, хөтөлбөрүүдийн нэг хэсэг болоод удав.

 

 

Украины дүрвэгсдийг АНУ олж хараагүй байна

 

Оросын хэвлэл мэдээлэл эсвэл ГХЯ нь орос сэтгүүлчийг хөнөөсөн гэмт хэргийн талаар асуухад Төрийн департамент чимээгүй өнгөрөх эсвэл “баталжуулсан баримтгүй” гэж байгаа нь эдгээр гэмт хэргийг Киевын тоглоомын дэглэм Вашингтоны тушаалаар хийж байна гэсэн сэтгэгдлийг төрүүлж байна. Украины бүх зовлонд Орос л буруутай гэсэн чиг шугамыг барьж байгаа нь Киевын ямар нэгэн зөрчлийг Вашингтон  хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш гэсэн үг хэмээн Робертс хэллээ.

 

Түүний хэлснээр Оросын талын хүчнийхнийг АНУ ба Европ адилхан нэр хочоор нэрлэж байгаа учраас Европоос Орос дэмжлэг хүлээний хэрэггүй гэнэ.

 

"Салан тусгаарлагчдийг бөөнөөр нь устгаж болох террорист гэж нэрлэсэн байгаа. Америкийн засгийн газар террористууд нэртэй олон хүнийг долоон оронд устгаж байна. Оросын “европ түншүүд” нь Вашингтоны зохион байгуулсан яргалал, олон  сая хүний гүүдэл дүрвэлтэд санаа зовоогүй юм чинь юу л боллоо гэж Украиныд орос хүмүүсийг устгахад нь зовов гэж” хэмээн шинжээч мэдэгдэв.

 

АНУ нь Европын эдийн засгийн холбоог Москвагаас таслахын тулд Оросыг Украины хэрэг явдалд татан оролцуулах сонирхолтой гэж Робертс  үзсэн байна.

 

Жен Псакийн мэдэгдсэн уулс Ростовоос олдсонгүй

 

Нэгэн хэвлэлийн бага хурал дээр Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жен Псаки Украинаас Ростовт орж ирсэн дүрвэгсэд нь үнэн хэрэгтээ бол уулын цэвэр агаараар амьсгалах гэсэн жуулчид гэж мэдэгдсэнийг  Орос хэвлэлээр бичсэн байв.

 

Жен Псаки ер бусын зүйлээр мэдэгдэл хийдэг нь  олонд танигдаад байгаа учраас ийм мэдэгдэл олон хэвлэлийн түүний тоонд англи хэлтэй хэвлэлийн сонирхлыг татлаа. Гадаад сэтгүүлчид Ростов мужаас цэвэр агаар бүхий уулсыг олсонгүй.

 

Үүнээс өмнө Псаки Европ Украинаар дамжуулан Орост хий нийлүүлдэг гэж холин хутгаж байв. Тэрээр Ирак Иран хоёрыг бас солин нэрлэсэн юм. Оросын ерөнхийлөгчийг эхээр хараасан Украины  сайд асан Дещица хараалаар цугларсан олныг тайвшруулах гэсэн гэж Псаки  тооцов. Украины зүүн хязгаарын санал усуулгын талаар ярихдаа өөрөө ойлгоогүй карусель гэдгийг хэлэн орооцолдж онигооны эзэн болсон байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж