Зээлийн хэмжээг өсгөх бололцоогүй

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Зээлийн хэмжээг өсгөх бололцоогүй

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр жил бүр төсвөөс 30 тэрбум төгрөг гаргадаг ч энэхүү зээлийг хэр баргийн хүн авч чаддаггүй аж. Тиймээс зээлийн хэмжээг өсгөх талын бодлогыг Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан эсэхийг УИХ-ын гишүүн Д.Зоригт Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний шинэтгэлийн хорооны даргаас сонирхлоо. П.Хашчулуун даргын тайлбарласнаар “Ирэх жилийн үндсэн чиглэлд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд олгох зээлийн хэмжээг энэ оных шиг тусгажээ. Нэмэгдүүлье гэхнээ хөрөнгийн эх үүсвэр хязгаарлагдмал. Гэхдээ өнгөрсөн жил Япон улсын санхүүжилтээр хоёр үе шаттай зээлийг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн. Тодруулбал, 25 сая ам.долларын зээлийг 116 төсөлд олгосон юм байна. Энэ жил дээрх зээлийг 50 сая ам.долларт хүргэн, авахаар Сангийн яам хөөцөлдөж байгаа” гэсэн хариулт өглөө.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж