Гайхалтай хариулт олдов. Дарга нар “тоормозоо гишгэдэггүй” аж. Төр засгийн өндөр албан тушаалд очмогцоо багаа бүрдүүлж сонгосон машиндаа сууж аваад (бүр даац хэтрүүлээд шүү) асар хурдтайгаар гараанаас гардаг байна. Тэгээд л давхиад байдаг аж. Хурдаа нэмнэ үү л гэхээс хасах талаар бодох ч дургүй. Өөрийгөө шүүмжилж байгаа хүнд бүр ч дургүй. “Аа тэр муу атаархсандаа л тэгж байна” хэмээн хөмхийгөө зууна. Бас “Жингийн цуваа явж л байдаг. Замын ноход хуцаж л байдаг” гэх ардын зүйр үгээр ам барих гэж оролдоно. Гэтэл энэ үг нь даац хэтрүүлэн ум хумгүй давхиж яваа машинтай хүмүүст зориулж хэлсэн үг биш л дээ. Жингийн цуваа гэдэг гуван гуван алхаатай болохоос биш гуд шуд хийн давхиж оддоггүй. Алсын замд гарсан жингийн цуваа татлага ачлагаа хааяа чангалчихаад аажуухан урагшилж алсад айлын нохой хуцах дуун хааяа нэг сонстохоос биш хормой хотыг нь хуу татчих гээд дүүлж боргоод байдаггүй. Гэтэл өнөөдрийн машинтай нөхөд хурдаа саах битгий хэл улам л нэмээд чинээнд нь тултал гишгээд сигналаа хангинуулаад давхиад байдаг. Улаан гэрэл ассан ч тоохгүй дайраад, өмнүүр нь зам хөндлөн хүн гүйсэн ч дайрч унагаад, урдах машин нь явахгүй ч араас нь түрж хөөгөөд … Тэрийгээ ажил хийсэн гэж яриад… Өөрсдийгөө магтуулах аяны удирдамж илгээгээд, өрөөл бусдыг гүтгүүлэх уралдаан зарлаад…Бүх хэвлэлийг ганцхан дохиураар удирдаж ижил хэмнэлтэй баярын жавхаа тоглуулах гэж ядаад… Нэг машинд хамт яваа хүмүүс нь эл үйлдлийг нь хөхиүлэн дэмжиж алга ташаад хэрэг алга. Хэтэрхий улаан галзуу давхиснаас болж зарим нэгнийх нь толгой эргэж дотор муухайравч сэмхэн огиулчихаад л нүдэндээ нулимс цийлэгнүүлэн маасалзаад байдаг.
Тэдэнд дайсан байхгүй. Замд нь саад болох гэсэн нэгээхэн ч үгүй байхад дайснаас хамгаалж “хана хэрэм” босгосон нөхөд шуугиж давхиад л. Хийсэн болон хийх гэж байгаагаа хэт дөвийлгөн сурталчилж, бүхнийг мөнгөөр худалдаж авахаар улайрч байгаа нь хэрээс хэтэрч буйг сануулаад өгөх сайн санаатан хажууд нь алга. Бүгд л “Болж байна, чадаж байна. Бид хамгийн ухаантай нь” гэж хөөрцөглөнө. Тойрч суусан пиарчид нь жолоодогчоо улам тэнэг болгон харагдуулах элдэв арга сэдэж балиашиглана. Тэнэг гэхэд дэндүү тэнэг, бас дэндүү танил сценари боловсруулж шараа болгоно. Урд өмнөх жолоодогчдыг “осолд оруулсан” төлөвлөгөөгөө барьчихаад “Хаана ч байхгүй, хачин сайн пиар шүү. Зарлаа шүү аваарай” гээд үнэ хаялцуулаад байхаар өнөөдүүл нь огтоос хоосон байснаас муу ч гэсэн эрээн цаастай байх нь зөв гэж сэтгэнэ, зайлуул. Харин түүнээс нь болж бусдын өмнө онигоонд орж байгаагаа үл ухаарна. Хамгийг худалдан авч өөрсдийгөө магтуулаад байгаагаа үнэхээр зөв алхам хийгээд байхаар олон нийт дэмжиж байна гэж эндүүрнэ. Бөөнөөр нь чихчихээд эрчээрээ давхиж яваа машинд зарим нь замын дундаас өргүүлж, шидүүлж сууснаа мартчихаад эрийн сайндаа ингэж яваа мэт андуурна. Ингээд л биеэ тоож хамраа сөхөөд тоормозоо гишгэхээ мартчихаад давхиад байна, тэд. Жолоодогч нь ийнхүү ухаан самуурсан тул машин өөрөө л зогсч таарна. Хад чулуу мөргөх үү, хана хэрэм нэвтлэх үү, шатахуун нь дуусаад таг унтрах уу хэлэхэд эрт. Таахад бэрх. Харин тоормозгүй машины аялал хэрхэн төгсдөгийг л хэнбугай ч надаар хэлүүлэлтгүй мэднэ.
Л.Мөнхбаясгалан
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин
mongol 2010-06-29 68.55.224.172
Xoorxii Dashbalbar gishuuniig yxex zamd ni tooromcgyi yabyylcan xyn chini ene deeOmdoo tailcan yy tailcan um bolcon yy bolcon daraa ni shyyd xychindcen geed myrican
Зочин 2010-06-29 122.128.210.173
galt tereg hodlood yavchihjee odoo hotsorson bnaa
Зочин 2010-06-29 122.128.210.173
ha ha buruu buhen busdiin buruu
Зочин 2010-06-29 122.128.210.173
er ni tegeed tsagdaa magdaa ni shuud zogsooh heregtei sh dee daraa ni olon yum yariad gemt hereg gedgeesee iluu tuunees uridchilan sergiileh ni chuhal gedeg biz dee jinhene bayariin zan gargasan bna zugeer haraad l hudlaa gemt hereg garna gedgiig medseer bj hudlaa orovduuleh geed l yu ch hiihgui uridchilan sergiilehgui bsan biz dee
Зочин 2010-06-29 122.128.210.173
boli boli ingej nervtehee omnoos chini nervtchihlee
ИРГЭН. 2010-06-29 202.179.19.193
СОНИНМН Засгийн газар өрмийг нь аваад хусмыг нь хувааж байна гэсэн Булганы нийтлэл тавьжээ Тэр нь НЭнхбаярийн ТВ5-д өгсөн БагабандиБаярЭлбэгдоржБатболд нарыг муулж өөрийгээ магтсан ярилцлагатай яг ижил байвХарин энэ тухай бичсэн сэтгэгдэлүүдийг дор нь устгаж байна Өөрөөр хэлбэл Нийслэл таймс Сонинмн-үүд НЭнхбаярт худалдагджээТийм бус бол яагаад иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хаах билээ
Баясаа 2010-06-29 202.179.27.223
Өөрөө тоормосгүй энэ хүүхэн юу бичээд байгаа юм бэ Энэ гичийн замд мөнгө барьсан улс төрч зогсож байвал маш сайн тооромсоглож мөнгийг нь аваад бичсэн зүйлээ устгадаг мөнгө бариагүй байвал дайрч унагаад нийтлэлээ гаргачихдаг нэгэн Өөрийнхөө тухай сайхан бичжээ
ene odoo 2010-06-29 202.126.90.227
yu bichih geed yu bicheed bgaan bol
irgen 2010-06-29 202.180.218.254
chi ooroo kharin toormozgui unadag dugui unaad yavj bgaagaa medej bn uu kholsnii setguulchee