Аялал жуулчлалаас байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалан, хүрхрээгийн эргэн тойрон 4 кмт “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төслөөс хамгаалалтын бүс тогтоожээ. Хамгаалалтын бүс нь талуудын хамтын ажиллагааны нэг үр дүн юм. Өвөрхангай аймгийн ЗДТГ санхүүжилтийг гаргаж, нутгийн иргэд, Орхоны Хөндийн Байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа, Бат-Өлзий сумын ЗДТГ, Ойн анги хамтран гүйцэтгэжээ. Ингэснээр Хүрхрээгийн аман дээр байрладаг байсан аялал жуулчлалын баазууд, эко-гэрүүд уг хамгаалалтын бүсээс гадагш нүүж байрлав.
Эх сурвалж: http://mne.mn