Египетийн шүүхээс “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний тэргүүн Мохамед Бадие болон бусад 182 хүнд цаазаар авах ял оноожээ. “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийхнийг шүүхээс цагдаагийн амийг хөнөөсөн, олон нийтийг үймүүлж, цагдаагийн газрыг галдан шатааж, нийтийн өмчийг сүйтгэсэн зэрэг хэрэгт буруутган цаазын ял оноосон байна. Үүний зэрэгцээ Египетийн шүүх өмнө нь цаазаар авах ял сонссон 496 хүний ялыг бүх насаар нь хорих ялаар сольжээ. Египетийн шүүх “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний дэмжигч олон зуун хүнд цаазаар авах ял оноосон нь Барууны Засгийн газрууд болон хүний эрхийн байгууллагуудын зүгээс хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэл дагуулаад байсан юм.
Египетийн засгийг бүтэн жилийн хугацаанд барьсан “Мусульман ахан дүүс” хөдөлгөөн өнгөрсөн долдугаар сард цэргийн эргэлтээр экс Ерөнхийлөгч Мухаммед Мурсийн хамтаар улс төрөөс бууж, террорист бүлэглэлээр нэрлэгджээ. Харин ард олны эсэргүүцэл дээр хүч нэмэн төрийн эргэлт хийсэн армийн экс дарга Абдул Фатах ас-Сиси энэ зургадугаар сарын эхээр болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Египетийн төрийн тэргүүн болсон юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: NBC News