Буутай, туурайтай гутал

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Буутай, туурайтай гутал

Загварын ертөнцөд этгээд чамин загвар гаргаж шуугиан тарих нь нилээд элбэг үзэгдэл. Харин энэ удаа зураач, загвар зохион бүтээгч Iris Scieferstein олны нүдийг бүлтийлгэсэн хачин загвартай гутал бүтээжээ.
Энэхүү гутлын урд хэсэг нь яг л үхрийн туурай шиг хэлбэртэй ба харин өсгийг нь буугаар хийжээ. Үнэхээр аюултай өсгий байгаа биз.
Богино түрийтэй, урдуураа цахилгаантай энэхүү "гаж" гутлыг одоогоор худалдаанд гаргах эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж