Ерөнхий сайд В.И.Матвиенкод бараалхав

Хуучирсан мэдээ: 2014.06.23-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд В.И.Матвиенкод бараалхав

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенкод бараалхав

Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенкод Ерөнхий сайд Н.Алтанхуяг бараалхав. Бараалхах үеэр ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн, бүх талын найрсаг харилцааг стратегийн түншлэлийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг Ерөнхий сайд илэрхийлээд энэ хүрээнд Монгол Улс, ОХУ-ын стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулахыг монголын тал санаачлан хөтөлбөрийн төслийг урьдчилсан байдлаар боловсруулж, оросын талд өгсөн болохыг хэллээ.

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэ жил Улаанбаатарт болох Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлж, хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааг чанаржуулахад түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж