С.Сугарсүрэн Азийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2014.06.23-нд нийтлэгдсэн

С.Сугарсүрэн Азийн аварга боллоо

Шри Ланка улсад болж буй бодибилдинг, фитнесийн Ази тивийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээнээс ОУХМ С.Сугарсүрэн эмэгтэй бодифитнесийн төрөлд алтан медаль хүртлээ. Ингэснээр С.Сугарсүрэн бодибилдинг, фитнесийн тивийн аваргаас алтан медаль хүртсэн Монголын тав дахь тамирчин болж байгаа юм. Мөн эрэгтэйчүүдийн фитнес төрөлд хүч үзсэн Ч.Цогтбаатар мөнгө, Д.Баасандорж хүрэл медаль хүртсэн байна. Харин үлдсэн зургаан тамирчин медаль авч чадаагүй ч бүгд шигшээд шалгарчээ. Манай бодибилдингчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд өмнө нь дөрвөн алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан юм.

Манай багийн бүрэлдэхүүнд ОУХМ Н.Хүрэлбаатар, Б.Сугарсүрэн, Ч.Цогтбаатар, С.Мөнхтуяа, З.Уранзаяа, Д.Өлзийхишиг, Л.Батболд, М.Баасандорж, О.Бодьболд тэргүүтэй тамирчид 75 болон 55 кг-ын хоёр жинд мастер фитнесс,боди фитнесс, бикини фитнесс төрлүүдэд “шар” тивийн шилдгүүдтэй өрсөлдөж байна.

Б.БИЛЭГ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж