Б.Хурцыг Үндсэн хуулийн цэцэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2014.06.23-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг Үндсэн хуулийн цэцэд өгчээ

“Монголын залуу хуульчид клуб”-ийн тэргүүн А.Гантамир өнөөдөр “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр АТГ-ын дэд дарга Б.Хурцтай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах болсон тухайгаа мэдээлж, АТГ-ын дэд дарга Б.Хурцын томилгоо хууль зөрчсөн гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь 10-аас доошгүй жил төрийн албанд ажилласан, эрхзүйч мэргэжил эзэмшсэн байх шаардлагатай байдаг атал Б.Хурц энэ шалгуурт тэнцээгүй гэж тэрээр үзэж байгаа ажээ.

Б.БАТБААСАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж