Соронзон бүхий түлхүүр тогтоогч бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.23-нд нийтлэгдсэн

Соронзон бүхий түлхүүр тогтоогч бүтээжээ

Түлхүүрээ хайх гэдэг жижиг хэрнээ хэцүүхэн асуудал хүн бүрт тулгардаг. Тэгвэл үүнээс сэргийлэхийн тулд түлхүүрээ тогтоодог тусгай өлгүүр эсвэл тогтоогчтой байх нь хамгийн зөв шийдэл болдог.

Түлхүүрээ тогтоохын тулд заавал өлгөх шаардлагагүй, зүгээр л наагаад л орхиж болох соронзон бүхий тусгай тавиурыг бүтээжээ.

Энэ нь яг л дартсын бай шиг харагдах ч тусгай цагираг төмрийн тусламжтайгаар та өөрийн түлхүүрүүдээ энэхүү тогтоогч дээр нааж болно.

Үнийн хувьд  65 ам.доллар гэнэ.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж