Бие даагчдын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-аар хэлэлцэж байгаа хэд, хэдэн хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэжээ. Тухайлбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Учир нь “Эл хуулийн төсөлд хайгуулын лиценз олгохыг зөвшөөрсөн нь буруу. Эхлээд хэний гарт ашигт малтмалын лицензүүд төвлөрч байна вэ гэдгийг нягтлах ёстой. Нөгөө талдаа стратегийн орд газарт төрийн эзэмшлийн хувь хэмжээ их байх нь ард түмэнд ашигтай тусна. Мөн Газрын тосны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын эрх ашгийг хөндөж байгаа, ийм төслийг УИХ-аар баталбал Ерөнхийлөгчийн хориг тавихыг хүлээнэ. Хэрвээ Ерөнхийлөгч нэр дурдсан дээрх хоёр төсөлд хориг тавихгүй бол Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах болно” гэж үзжээ.
Харин Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг Бие даагчдын бүлэг дэмжихээр болсон аж. Энэ тухай мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд өглөө.
Г.ДАРЬ