Ажил хэрэгч хүмүүсийн сүлжээ болсон LinkedIn сайт зөвхөн ажил хайж буй хүмүүст зориулсан тусгай арр бүтээжээ.
Энэ нь тус компанийн гаргаж буй зургаа дахь бие даасан арр юм. Уг арр нь хэрэглэгчдийг хүссэн ажлаа хайх, олох, өөрийн өргөдлөө явуулах зэрэг боломжуудыг олгох юм байна.
Ажил хайгч нь уг арр-ын тусламжтайгаар ажлын байрны саналуудыг байршил, албан тушаал, цалин хөлс зэргээр нь ангилан харж сонголтоо хийх өргөн боломжтой.
Хамгийн том давуу тал нь таны уг арр-аар дамжуулан сонирхсон ажил болон сонголтуудыг онлайн сүлжээгээр шейрлэхгүй, бүгд нууцлалтай байх нь аж.
Т.БИЛГҮҮН