Сагсан бөмбөгийн ОУХМ Дондогийн Гүржавын нэрэмжит зургадугаар сарын 19-22 ний хооронд Дархан-Уул аймагт болж, тэмцээний шилдгүүд тодорлоо. Энэхүү тэмцээнийг "БИД НЭГ ГЭР БҮЛ ТӨСӨЛ"-ийн хүрээнд Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан байна. Тэмцээнд Монголын үндэсний Супер лиг болон Спрайт лигийн шилдэг тамирчид хүч үзжээ. Ингээд тэмцээний шилдгүүдийг танилцуулья.
Эрэгтэй:
Тэргүүн байр – Бүрдэн Говь баг /Гурван тамир/
Дэд байр – Дархан баг /Танан Гарьд/
Гутгаар байр – ЦДҮСүлжээ /Харцага/
Эмэгтэй:
Тэргүүн байр –Chinggis Irish /Гурван тамир/
Дэд байр – Ёлууд /МУИС ХҮС/
Гутгаар байр – МСУТ /ШУТИС/
Шилдэг тоглогчид:
Шилдгийн шилдэг тоглогч Эрэгтэй – Б.Дархантөгс
Шилдгийн шилдэг тоглогч Эмэгтэй – Б.Солонго
Шилдэг төвийн тоглогч О.Ууганбаяр
Шилдэг төвийн тоглогч Н.Уянга
Б.БИЛЭГ