УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн тал нь өнгөрчихлөө. Таныхаар үр дүн хэр харагдаж байна вэ. Эрчимжүүлж чадах нь уу?
-Анх эрчимжүүлнэ гэснээс хойш 100 хоногийн дараа Монгол Улсын Засгийн газар эдийн засаг бий болсон хямралыг албан ёсоор хүлээн зөвшөөрнө.
Үр дүн харагдахгүй байна гэж үү?
-Харагдахгүй байна. Бүр албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдал бий болно. Бид 2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцлээ. Бид долоон их наядын орлого баталсан. Тодотголоор зургаа болгосон. Гүйцэтгэл нь тав болж, өнгөрсөн жил эдийн засаг хоёр их наядаар агшиж гарлаа.
Сангийн яам төсвийг яаралтай тодотгохоос аргагүй байдалд орж байна шүү дээ. Үндсэндээ эдийн засгийг эрчимжүүлэх 60 дахь хоногт Төсвийн тодотголыг УИХ-Д оруулж ирэх байх. Орлогын тасалдал бодитой, төсвийг баталсан хөрөнгө оруулалт, санхүүжилт боломжгүй болсон тохиолдолд төсвийн тодотгохоос оруулдаг шүү дээ.
Хөрөнгө оруулалтыг багаар бодоход 500 тэрбумаар тасална. Тэгж байж эдийн засгаа хөрсөн дээр эрүүл суурин дээр буулгаж ирж, ханшийг барина. Энэ жил нэг ч шинэ объект нэмж барих бололцоо байхгүй, хуучнаа санхүүжүүлэх ажил хийгдэнэ.
Ирэх жил мөн шинэ барилга байшин ганцыг ч барих боломжгүй гэсэн үг. Энэ бол эхийн засгийн бодит байдал. Үүнийг дөрвөн тоо цохиод төсөвлөж чаддаггүй, нэгдмэл бодлогоо зохион байгуулж, алсыг харах чадваргүй Засгийн газрын үнэн дүр төрх нь харагдаж байна.
-Энэ хүнд байдлаас гарахын тулд сөрөг хүчинтэй хамтрах бодол хийгээд санаа алга уу?
-Огт байхгүй. Бид бүтэн хоёр жилийн өмнөөс бодлогын алдаа гаргалаа, үр дагавар нь хүнд шүү гэж сэрэмжлүүлсэн. Яагаад гэвэл энэ МАН чинь сайн, муу хэлүүлсэн ч олон жил улс орны тогтвортой байдлыг хангаад, эдийн засгаа өсгөөд, засаглаад, боловсон хүчний нөөцтэй, чадавхтай, нийгэм, эдийн засгийн байдлаа нэг зурганд уялдуулан харж чаддаг болчихсон нам.
Өнөөгийн эрх баригчдад ийм чадвар үнэхээр дутагдаж байна. Жишээлбэл, 1996-2000 онд Ардчилсан нам засгийн эрх бариад 474 төгрөгийн үнэтэй байсан монгол төгрөгийг 1040 болтол нь унагаж байсан. Эрх баригчид өр сайхан гэж ярьдаг болсон.
Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэж ардын үг бий. Одоо эсрэг болж л дээ. Ханшаа ч зөв тогтоогоод орж ирж чадахгүй. 2016 онд нэг оронтой тоонд хүрэх төсвийн төсөөллийг оруулж ирж байсан. Хоёр жилийн өмнө юу ярьж байлаа. Тийм болохоор бид шүүмжлэлтэй хандахгүй яах юм бэ.
Ардчилсан намд фракц хоорондын зодоон, мөнгөний төлөөх тэмцэл явагдаж байна. Тэдний эрээ цээргүй байдал хэтэрлээ. Намынхаа дунд шатанд юу болж байгааг хар л даа. Яриад байсан авлига, хээл хахууль алиагаа алдаж эхэллээ.
Орон нутагт мэргэжилтэй боловсон хүчин алга. Дөрөвдүгээр ангийн боловсролтой хүн аймгийн Засаг дарга, бага ангийн багш Эрчим хүчний үйлдвэрийн газрын дарга болж байна. Ардын нам дөрвөн жил цалин, тэтгэвэр нэмж дээрээс нь сар бүр 21 мянган төгрөг өгсөн. Тэгэхэд доллар, төгрөг тогтвортой бай- сан юм шүү.
-Мэдээж, шүүмжилж байгаа хүмүүс асуудлыг мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл ямар ажлуудыг төлөвлөж хийсэн бол 100 хоногт үр дүнтэй байх байсан бэ?
-Эдийн засгийг эрчимжүүлэхээс илүү бодит байдалдаа оношоо зөв тавих хэрэгтэй. Эдийн засаг хүндэрчихлээ гэдэг оношоо зөв тавьж, эмчилгээгээ хийхгүй, өөр зүйл хийгээд байна. Хүнээр бол тэмцээнд орох гээд байгаа тамирчин нь суурь өвчтэй, хавдар нь тэлээд байгаатай адил. Анхнаасаа бу- руу оношилчихсон гэсэн үг. Одоо буруу оношийг нь бид төсвийн тодотголоор нягталж, хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болно.
-Төсвийн тодотгол хийлээ гэхэд ард түмний нуруун дээрх чаа хөнгөрөх үү?
-Харамсалтай нь иргэдийн ачааг багасгах боломжгүй болчихлоо. Цалин, тэтгэврийг нэмж чадахгүй, цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэхээс аргагүй байдал бий болчихлоо шүү дээ.
-Таны хэлсэнчлэн нэгэнт үр дүнгүй 100 хоногийн дараа Засгийн газарт&й хариуцлага тооцох боломж хэр байгаа вэ?
-Цөөнх бус эрх баригчид өөрсдөө, дотроосоо хариуцлагын асуудлыг хөндөх байх. Засгийн газар УИХ-ын дээр гарч суучихаад, хяналтгүй, дур зоргоороо, зохион байгуулалт, нэгд- сэн бодлогогүй явсны үр дүн, хэт улстөржсөний гайгаар эдийн засгаа унагалаа. Энэ байдал нь улстөрийг ч унагачихлаа.
-Ерөнхий сайдын хэлж буйгаар МАН-ынхан олон ний- тэд худал, ташаа мессеж хэт их өгөөд байгаа юм биш үү?
-Энэ чинь МАН-ынхны үг биш. Ард түмний үг. Захын хүнээс "тэтгэврийн мөнгө чинь өмнө нь худалдан авдаг бай- сан бараа, бүтэгдэхүүнээ тэр хэмжээгээрээ авч чадаж байна уу, орон сууцныхаа цахилгаан, дулаан, гэрийнхээ нүүрс, түлээг авах чадвар байна уу» гээд асуугаад үз.
Аливаа Засгийн газрын ажлын үзүүлэлт ард түмний халаасанд үлдэж буй мөнгөний хэмжээгээр хэмжигддэг. Түүнээс хоосон тоо хэнд хэрэгтэй юм бэ.
-Тодотголоос өөрөөр эдийн засгийг "эмчлэх» арга байна уу?
-Тодотгол бол аргаа барсан л асуудал. Үнэнд гүйцэгдэж, хүлээн зөвшөөрч буй хэрэг. Улаан сайд Монгол төрийн түшээ олон жил хийсэн, санхүү- гийн салбарын нөхцөл байдлыг хэнээс ч илүү гадарладаг хүний хувьд төсвийг тодотгож, сан- хүүгийн хатуу сахилга батыг сахиулах эцсийн боломжоо одоо ашиглах ёстой. Үүнээс хойш бол оройтно. Тиймээс би Улаан сайдад итгэж байгаа.
-Сангийн сайдад тийм боломж бий юу?
-Би Улаан сайд гэдэг хувь хүнд нь итгэж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин