Америкийн ахмад конгрессмен Роберт Бирд өөд болов

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Америкийн ахмад конгрессмен Роберт Бирд өөд болов

Америкийн ахмад конгрессмен Баруун Виржиниа мужийн ардчилагч Роберт Бирд Даваа гаригт шилжих шөнө 92 насандаа өөд болжээ. Бирд 1952 онд Конгресст сонгогдсноосоо хойшзургаан жилийн дараа сенатораар сонгогдсон ажиллаж байжээ.

Удтал хүндээр өвчилж байгаад Бирд эмнэлэгт нас баржээ. Өнгөрсөн жил тэрээр Аризоны депутат Карл Хейдены хоёр танхимд 1912-1964 онуудад сууж байсан урт хугацааны дээд амжилтыг эвдсэн байв.
Ирээдүйн сенатор 1917 оны арваннэгдүгээр сарын 20-ндХойд Каролина мужид төржээ. Тэрээр төрснийхөө дараа Корнелиус Кельвин  бага Сэйл гэсэн нэртэй байв. Жил болоогүй байхад нь ээж нь нас бараад түүнийг Бирд гэх хамаатнууд нь авч өсгөсөн учир тэрээр Роберт Карлайл Бирд гэсэн нэр авсан байна. Тэрээр төрөхдөө авсан нэрээ зөвхөн 16-тайдаа мэдсэн ба 54 насандаа жинхэнэ гарал үүслээ тогтоож байлаа.
Ядуу гэр бүлээс гаралтай байсан тул тэрээр ажилчинаар амьдралын замаа эхэлсэн байв. Тэрээр библийн судрын  номлогч гэдгээрээ алдаршаад байсан гэнэ. Бирд 1946 онд 12 нэр дэвшигчидтэй өрсөлдөн мужийн хуулть тогтоох байгууллагад суужээ. Гэхдээ нэр дэвшигч нараас ганцаараа хийл хөгжмөөр тоглож, дуулж чаддаг нь байлаа.
Улс төрийн ахмад зүтгэлтэн болоод Бирд нэг биш удаа сенатыг түр толгойлж байлаа. Тэрээр дайчин илтгэгч, хуучин загварын өндөр мэдлэгтэн, сайн хүмүүжилтэй гэдгээрээ алдартай байв. Гэхдээ өөрийн мужийн эрх ашгийн төлөө тууштай лоббич байж чадсан билээ. Сенатын олонхийн даргын хувьд ерөнхийлөг ба дэд ерөнхийлөгч болон спикер ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж чадахгүй болсон нөхцөлд тэрээр АНУ-ыг толгойлох ээлжтэй байжээ.
Роберт Бирдын суудлыг Баруун Виржиниа мужийн ардчилагч Жо Манчин эзлэнэ гэсэн хүлээлт байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж