Хүүхдээ харах уу, цэцэрлэгт өгөх үү?

Хуучирсан мэдээ: 2014.06.23-нд нийтлэгдсэн

Хүүхдээ харах уу, цэцэрлэгт өгөх үү?

Шинэ хүн хүлээж авна гэдэг ямар ч гэр бүлийн хувьд хамгийн сайхан үйл явдал бөгөөд тэр хэрээр гэр бүлийн өрхийн орлогын тэнцвэрт байдлыг хадгалж үлдэх нь ч бас чухал болдог. Зарим ээжүүд энэ л шалтгаанаас болж хүүхдээ бага сартайд нь ажилдаа эргэн ордог бол, амьдралын боломж сайтай ажил хийх шаардлагагүй ээжүүдийн хувьд бол үүнд санаа зоволтгүй хүүхдээ өсгөх нь ч бий.

Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгээс явуулсан судалгаанд гэртээ ээжтэйгээ хамт өссөн хүүхдүүдээс, ээж нь ажил хийдэг тул цэцэрлэгээр хүмүүжсэн хүүхдүүд ямар нэг байдлаар илүү байдаг гэжээ.

Энэхүү судалгаагаар 9 сартайд нь ажилдаа орсон ээжүүдтэй хүүхдийн танин мэдэх чадвар нь 9-24 сартайд нь ажилдаа орсон ээжүүдийн хүүхдүүдээс маш өндөр байсан төдийгүй тэдгээр хүүхдүүдийн өвчлөх магадлал нь ч харьцангуй бага байжээ. Хэдийгээр чинээлэг амьдралтай айлын хүүхдүүд хамгийн сайн чанартай бүхнийг эдэлж хэрэглэдэг ч энэ нь эргээд тэднийг ямар нэг байдлаар сул дорой болгож байдаг нь энэхүү судалгаагаар тогтоогдсон байна. Гэхдээ энэ судалгааны үр дүнг соёлын онцлогоос хамаарч өөр өөр байж болно хэмээн судлаачид анхааруулж байна.

“Ээж нь эрт ажилдаа орсон хүүхдүүдийн танин мэдэх чадвар болоод бие даах чадвар нь 2 нас хүртлээ ээжтэйгээ байсан хүүхдүүдээс илүү байдаг нь батлагдсан бөгөөд үндэстэн болгоны хандлагаас хамаарч ээжүүдийн хүүхдээ харах хугацаа нь бас харилцан адилгүй байдаг”  Бостон коллежын доктор, профессор Кайтлин Мкферран Ломбарди

Судлаачид уг судалгааны үр дүнгийн талаар тайлбарлахдаа, ээжүүд хүүхдээ өсгөхдөө хэт хайрлах, хэт бөөцийлөх, эрхлүүлэх зэргээр буруу хүмүүжүүлэх нь элбэг байдаг бөгөөд хүүхдээ аль болох багад нь ажилд орсноор хүүхэд бүхнийг бие дааж хийх, ээжгүйгээр хийх зэрэг үйлүүдэд дасаж, аливаа нэг зүйлийг сонирхох түүний талаар олж мэдэх хүсэл сонирхол нь илүү болж, бага багаар туршиж үзэх, оролдох зэрэг үйлүүдийг олон дахин хийснээр ээжтэйгээ хамт байснаас илүү хурдан хугацаанд мөн илүү чадварлагаар сурдаг болох нь ажиглагдаж байв. Ялангуяа цэцэрлэгт хүүхдүүд бусад хүүхдүүдтэй харилцаанд орж тэднээс шинэ зүйл сурч мэдэн, өөр өөр ертөнцийг танин мэдэж байдаг тул хүүхдээ өөрөө харахаас аль болох зайлсхийж, цэцэрлэгээр хүмүүжүүлбэл илүү тохиромжтой байдаг байна. Мөн тогтсон стандарт наснаас арай өмнө цэцэрлэгт орсон өөрөөр хэлбэл олон хүмүүстэй харилцаанд орсон хүүхдүүдийн хэл яриа, биеийн тэнцвэрийн хөгжил бусад хүүхдүүдийг бодвол илүү хурдан байдаг тухай ч энэ судалгаагаанд дурьджээ.

Судлаачдын багийн зүгээс ээжүүдэд хүргэж буй бас нэг зөвлөгөө бол хүүхдийг хорвоо дэлхийг таньж мэдэх насанд нь өөрөөр хэлбэл 9 сараас 2 нас хүртэлх хугацаанд нь танин мэдэх үйлийг нь хөгжүүлэх зүйлийг аль болох ихээр хийлгэ, ямар нэг зүйлийг бие даан хийх боломж нөхцлийг нь олгох нь зүйтэй бөгөөд даарчихвий, уначихвий, юманд цохигдчихвий, өвдчихвий  гэж хэт анхаарал халамж тавих хэрэггүй. Дэндүү их халамж эргээд хүүхдийг сул дорой болгодог гэдгийг сайн санах хэрэгтэй. Хүн болгон байгалийн жамаар юманд хүрч мэдэрч байж танин мэддэг тул хүүхдээ зөнгөөр нь өсгөх хэрэгтэй. Гэхдээ бага зэргийн анхаарал халамжийг “зайнаас” тавих хэрэгтэй юм гэжээ.

Л. Сарангэрэл

Эх сурвалж: www.setgel.org

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж