Кимийн ой ухаан мууджээ

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Кимийн ой ухаан мууджээ

Өмнөд Солонгосын тагнуулын мэддээгээр Хойд Солонгосын лидерийн ухаан санаа нь муудсан бөгөөд заримдаа холбоогүй зүйл ярьж, юу болж байгааг мэдэхээ больсон гэнэ. Төмсний аж ахуйд тэр айлчлахдаа дандаа төмс идэх нь муу гээд цагаан будаа явуулна гэж амлажээ. Иймэрхүү өвчний шинж тэмдэг нь 2008 онд цус харваснаас хойш улам ихэссэн гэнэ.
Одоо Ким Чен Ир 68 эсвэл 69 настай Түүний төрсөн өдөр нь 1941 оны хоёрдугаар сарын 16 гэвч албан ёсоор түүнийг 1942 оны этэр өдөр төрсөн гэдэг.
Тагнуулчдын мэдээгээр Хойд Солонгосын удирдлага  лидерийнхээ биеийн байдал муудаж байгаад нь түгшиж байна. Ирэх есдүгээр сард Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны  тусгай хуралдаантай. Түүгээр шинэ удирдагчаа гарган ирж магадгүй. Тусгай хуралдаан таван жилд нэг удаа болдог. Гэхдээ хамгийн сүүлчийн хуралдаан нь 1980 онд болж тэр хурал дээр Ким Чен Ирийг албан ёсны залгамжлагч гэж зарлаж байлаа.
"Чосон Ильбо" сонин БНАСАУ-ын шинэ лидерээр Ким Чен Ирийн бага хүүн Ким Чен Унийг тодруулна гэдэгт итгэлтэй байна. Бага Киын төрсөн өдрийг энэ жилээс эхлэн үндэсний баяр болгосон ба том Ким түүний өөрийн удирддаг Батлан хамгаалахын улсын хорооны том тушаалтан болгосон билээ.
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж