Кашмирт жагсагчдыг буудав

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Кашмирт жагсагчдыг буудав

Энэтхэгийн Кашмирт жагсагчдыг цэргийнхэн буудах үеэр нэг хүн алагдаж, гурван хүн шархаджээ.
Сопора хотноо болсон жагсаалыг зургадугаар сард хүнийхэний гарт амь зургаан энгийн иргэд үрэгдсэнийг эсэргүүцэн хийжээ. Бараг 4000 хүн жагсаалд оролцсон ба тэд цагдаа нарын эсрэг чулуу шидлэн довтолж байлаа. Цэргийнхэн амиа хамгаалах үүднээс гарл нээсэн гэжээ.
Үүнээс гадна өнгөрсөн баасан гаригаас эхлэн хотод хөл хорио тогтоожээ. Хоёр залуу армийн эргүүлд довтлоод алагдсаны дараа уг хөл хориог тогтоосон байна.
Хүн амын ихэнх нь лалын шашинтай Кашмирт Энэтхэгийн эсрэг өргөн цар хүрээтэй ажиллагаа 1989 оноос хойш явагдаж байна. Тэр цагаас хойш мужийн хотуудад Энэтхэгийн цэрэг байрлаж байгаа юм. 1949 оноос хойш Энэтхэг, Пакистанаар салан тусгаарлагдсан Кашмир дахь Энэтхэгийн засаг захиргааны эсрэг салан тусгаарлагчид тогтмол жагсаал, цуглаан явуулдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж