Ерөнхий сайд эмэгтэй найз эмэгтэйтэйгээ гэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд эмэгтэй найз эмэгтэйтэйгээ гэрлэв

Исландын еранхий сайд  Йоханна Сигурдардоттир өөрийн найз эмэгтэй, зохиолч ба сэтгүүлч Йонина Леосдоттиртай гэрлэлтээ бүртгүүлсэн тухай Associated Press мэдээлж байна.
Исландад ижил хүйстнүүдийг гэрлэж болох хууль батлагдсны дараа л тэд гэрлэж болох байв. Исландын парламент уг хуулийг энэ сарын 12-нд баталсан ба 27-ноос тэр нь хүчин төгөлдөр болжээ. Хууль хүчин төгөлдөр болсон өдөр Сигурдардоттир ба Леосдоттир нар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлжээ.
Улстөрч ба зохиолч хоёр эмэгтэйн хооронд дотны харилцаа 2000 оноос хойш үүссэн ба тэд 2002 оноос  хамтран амьдарч иржээ. Улсын тэргүүнээр ажиллаж байгаа анхны сексийн цөөнхийн төлөөлөгч нь Сигурдардоттир болж байна.
Сигурдардоттир өмнө нь эрэгтэй нөхөртөй байсан ба анхны гэрлэлтээс нь тэднийх хоёр хүүхэдтэй Одоо тэд насанд хүрсэн залуус болсон байна. Исландын Засгийн газрын тэргүүн бас нэг дагуул хүүтэй гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж