Германы шигшээ багийн довтлогч Мирослав Клозе хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 15 гоол оруулж, Бразилын домогт хөлбөмбөгч Роналдогийн дээд амжилтыг давтлаа. Бразилын шигшээн домог Роналдо 1998, 2002, 2006 оны ДАШТ-ий 19 тоглолтод 15 гоол оруулж, дээд амжилт тогтоосон юм. Харин Мирослав Клозе 2002, 2006, 2010, 2014 оны ДАШТ-ий 20 тоглолтод 15 гоол орууллаа.
Германы шигшээ 2014 оны ДАШТ-ий G хэсэгт багтсан юм. Германчууд ДАШТ-ий нээлтдээ Португалыг хожиж, дараагийн тоглолтдоо Ганын шигшээтэй 2:2-ын харьцаатай тэнцээд байна. Германчууд хэсгийн сүүлийн тоглолтоо зургадугаар сарын 27-нд АНУ-ын эсрэг хийж, дараагийн шатанд шалгарах эсэхээ шийдэх юм. Тэгэхээр Мирослав Клозед Роналдогийн амжилтыг эвдэж, шинэчлэн тогтоох боломж байгаа юм.
Б.БИЛЭГ