Террористууд цагдаагийн газарт довтлов

Хуучирсан мэдээ: 2014.06.22-нд нийтлэгдсэн

Террористууд цагдаагийн газарт довтлов

Хятадын цагдаа нар. Фото: STR / AFP

 

Хятадын хууль хяналтынхан террористууд Шинжааны цагдаагийн газарт довтолсны дараа 13 гэмт хэрэгтэнг устгажээ. Автономын Засгийн газрын мэдээнээс ишлэн энэ талаар Agence France-Presse бямба гаригт дамжуулсан байлаа.

 

“Өнөөдөр дээрэмчид Шинжаан дахь цагдаагийн байрыг автомашинаар мөргөн дэлбэлэв. Цагдаагийнхан шийдэмгий хөдлөн 13 дээрэмчинг устгалаа” хэмээн орон нутгийн хэвлэлд нь өгүүлжээ.

 

Террористууд хичнээн тэсрэх төхөөрөмж дэлбэлсэн нь тодорхойгүй ба энэ үеэр гурван цагдаа шархадсан байна.

 

Шинжаан-Уйгарын автономын район нь Хятад хамгийн тайван биш бүс гэгддэг. Тавдугаар сарын сүүлчээр тэнд  мөн л дэлбэрэлт хийгдсэн байв. Дөрөвдүгээр сарын 30-нд Урумчи хотын төмөр замын буудалд дэлбэрэлт үйлдсэн террористууд дараа нь хутагтайгаар хүмүүст халдсан юм. Тэр үеэр гурван хүн амь үрэгдэн 79 хүн шархадсан байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж