Фото: Александр Вильф / РИА Новости
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хөлбөмбөгийн дэлхийн аваргын шигшээ тоглолтод очин Орост тэмцээнийг явуулах эрхийг нь шилжүүлэх ёслолд оролцоно.
Шигшээ тоглолт Рио-де-Жанейро хотын "Маракана» цэнгэлдэх хүрээлэнд долдугаар сарын 12-ны өдөр болох бөгөөд эрх шилжүүлэх ёслолд Питины хамт Бразилийн ерөнхийлөгч Дилма Русеф, ДАШТ-2018 тэмцээнийг зохион байгуулах хорооны гишүүд зэргийн албаны хүмүүс оролцоно.
2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Оросын 11 хотод явагдах бөгөөд таван сай хүн түүнийг үзнэ гэсэн тооцоотой. Гадаадын 700 мянган хөгжөөн дэмжигчид хүрэлцэн ирэх гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР