Өнгөрсөн жил Денвэр хотноо болсон АНУ дахь Монголчуудын их хуралдайгаас АНУ дахь монголчуудын нийт холбоо, байгууллага, нийгэмлэг, хамтлаг, клубуудыг нэгэн дээвэр дор нэгтгэх санаачлагыг ажил хэрэг болгох зорилгоор зохион байгуулан энэ зөвлөлдөх уулзалтад Вашингтон, Лос Анжелес, Миссури, Чикаго зэрэг хот, мужуудийн нийт 14 байгууллагын төлөөлөгчид оролцов.
Уулзалтаар АНУ дахь монгол нэрийдэлтэй нийт байгууллагуудын ашиг сонирхлыг төлөөлсөн нэгдмэл байгууллага бий болгох асуудлыг хэлэлцэн нийт монгол байгууллагуудын гишүүнчлэл дээр үндэслэсэн АНУ-ын Монголчуудын Альяанс байгуулж, үйл ажиллагаа болон цаашдын гишүүнчлэлийг өргөжүүлэх ажил үүргийг эхний ээлжинд Вашингтон хот орчмын Монголчуудын Холбоонд хариуцуулахаар шийдвэрлэв.
Мөн хуралд оролцогчдын ихэнхийн саналын дагуу Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайдыг Зөвлөлийн хүндэт Тэргүүлэгчээр өргөмжилж байхаар тогтсон талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.