Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассосиациас “Paparazzi+Traffic” цахим группээр дамжуулан жолооч нарын дунд "Миний машин хогийн сав" аяныг өрнүүлж буй аж. Уг аян нь цонхоороо хог хаяхгүй байлгах зорилготой бөгөөд хог хаясан жолооч нарын видео бичлэгийг дээрх группээр хүлээн авч шилдэг 20 бичлэгэнд хүүхдийн хамгаалалтын төхөөрөмжийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацаас бэлэглэх гэнэ.
Б.ХАНД