2012 онд дэлгэцнээ гарсан адал явдалт инээдмийн “21 Jump Street” киноны дараагийн анги “22 Jump Street” кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо “Америкийн “box office”-ийг 57 сая ам.долларын ашиг орлогоор тэргүүлж байна. “Jonah Hill”, “Channing Tatum” нарын гол дүрд нь тоглосон уг киноны шинэ ангид ахлах ангиасаа хамт байсаар цагдаа болсон залуусын дараагийн ажиллагаа 22-р гудамжинд өрнөж буйгаар гардаг аж.
Өмнө нь “Sony” компани “21 Jump Street” киног 42 сая ам.доллараад бүтээгээд 200 сая гаруй ам.долларын ашиг олсон юм. Уг кино асар их ашиг олсноос дараагийн анги “22 Jump Street” киног бүтээхээр болж, өнгөрсөн онд дэлгэцнээ гаргахаар зэхэж байсан аж. Гэвч “Sony” компани найруулагчтайгаар тохиролцож чадалгүй байсаар өнгөрсөн онд Phil Lord, Chris Miller нартай гэрээ эргэн гэрээ байгуулж чадсан гэнэ.
1.“22 Jump Street” киноны араас “box office”-т
2. How to train your dragon 2 /49 сая ам.доллар/
3. Maleficent /18 сая ам.доллар/
4. Edge of tomorrow /16 сая ам.доллар/
5. The fault in our stars /14 сая ам.доллар/
6. X-men: Days of future fast /есөн сая ам.доллар/
7. Godzilla /гурван сая ам.доллар/
8. A million ways to die in west /гурван сая ам.доллар/
9. Neighbors /хоёр сая ам.доллар/
10. Chef /хоёр сая ам.доллар/ кинонууд ашиг орлогоороо жагсчээ.
Б.АНХТУЯА