Ардчилсан хүчний холбооныхон чуулж байна

Хуучирсан мэдээ: 2014.06.21-нд нийтлэгдсэн

Ардчилсан хүчний холбооныхон чуулж байна

“Ардчилсан хүчний холбоо” төрийн бус байгууллагын ээлжит төвийн бүсийн чуулга уулзалт Орхон аймгийн Эрдэнэт хотод болж буй аж. Энэ удаагийн чуулга уулзалтад Орхон, Булган, Дархан-Уул, Төв, Архангай, Сэлэнгэ, Улаанбаатар хотын Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргээс нийт 600 орчим "Ардчилсан Хүчний Холбоо"-ны гишүүн төлөөлөгчид хуран чуулах юм байна.

Түүнчлэн чуулганд “АХХ” ТББ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга З.Энхболд, дэд ерөнхийлөгч, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, дэд Ерөнхийлөгч, УУЯ-ны сайд Д.Ганхуяг, дэд Ерөнхийлөгч, БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан, “АХХ” ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Энхсайхан тэргүүтэй албаны бусад хүмүүсийн хамт оролцохоор болжээ. Эрдэнэт хотод болох чуулга уулзалтаар өнгөрсөн чуулганаар яригдсан ажлын тайланг сонсохоос гадна, орон нутаг болоод хувь хүний хөгжлийн асуудлыг тус чуулганаар түлхүү хөндөн ярилцах юм байна. Энэхүү чуулганаас цаашид хийх ажлын зөвлөмж гаргах ажээ.

Б.ХАНД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж