Орхон Аймгийн ҮЭХолбооноос 2014 оны 06-р сарын 19-ний өдөр зохион байгуулсан Хөдөлмөрийн сайдын А/53-р тушаалаар баталсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөрийн дагуу “Аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч, эздийн сургалт”-д оролцож хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой стандартууд түүний дотроос Хөдөлмөрийн нөхцөл, түүний ангилал, хүчин зүйл, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ MNS 5080 : 2001, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо шаардлага MNS OHSAS 18001 стандартын талаар сургалт явууллаа. Сургалтанд 13 байгууллагын удирдлага оролцсон байна.
Эх сурвалж: www.masm.gov.mn