Хот байгуулалтын чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Хот байгуулалтын чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ

Улаанбаатар хотод хот төлөвлөлт, хот байгуулалтын салбарын чадавхи  сайжруулах үүднээс Японы  олон улсын Жайка байгуулага төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Өнгөрсөн сараас эхэлсэн  энэ төслийн шугамаар Гото  Жүнжин хэмээх  хижээл насны  япон эр   нийслэлийн газрын албанд төвхнөөд байна. Тэрээр наран улсын хойд хэсгийн арал Хоккайда мужийн Асахикава хотын захиргаанд олон жил ажиллаж  тус хотын хот байгуулалтанд гар бие оролцож явсан арвин туршлагатай нэгэн юм байна. Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригт энэ талаараа яриа дэлгэсэн ноён Гото хот байгуулалтын төслөө гурван хэсгээс бүрдэж байгаа  гэж танилцууллаа.  Эхнийх нь хотын төвд байгаа хуучин барилгуудыг  шинээр сэргээн босгож шинэ барилгаар солих, удаах нь гэр хорооллын орчин нөхцлийг сайжруулах.  Харин  энэ төслийн гурав дахь ажил нь хотын захын гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр ажиллах аж.  Хот төлөвлөлт гэдэг цаг хугацаа шаардсан ажил болохоор төслөө цаг алдалгүй хурдан эхлүүлнэ гэдгээ уулзалтын үеэр ноён Гото  дуулгалаа. Хот төлөвлөлтийн тухайд арвин их туршлага хуримтлуулсан Жайка олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийнхэн  дээрхи төслийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлнэ гэж байсан юм. Энэ төслийн ажлыг голлон хариуцах ноён Готогийн амьдардаг Асахикава хот өвөлдөө -30 хэм, зундаа  30 хэм хүрдэг цаг агаарын хувьд Улаанбаатар хоттой төстэй хот. Тийм учраас Улаанбаатар хотыг эрс тэс уур амьсгалтай нь нийцүүлэн дахин төлөвлөлт хийх мэдлэг ур чадвар Жайкагийн мэргэжилтэнд  бий гэж танилцуулсан. Хот байгуулалтын салбарын чадавхийг сайжруулах төсөл дээр Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болон  хотын захиргааны зүгээс хамтарч  ажиллана.  Тэр дундаа хотын удирдлагуудын зүгээс бүхий л талаар дэмжиж хамтран ажиллах болно гэдгээ нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Баатарзориг хэллээ” хэмээн Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж