&#34Булганхангай&#34 МСУХ-ны VI бага хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2014.06.20-нд нийтлэгдсэн

&#34Булганхангай&#34 МСУХ-ны VI бага хурал боллоо

 “Булганхангай”  МСУХ-ны ээлжит 6-р бага хурал 2014.05.29-нд Булган аймгийн төвд болжээ. Уг хурлаар өнгөрсөн хугацааны ажлын тайлан, илтгэлийг хэлэлцэж цаашдын бодлого чиглэл, зорилго үйл ажиллагааг тодорхойлсон байна.

 Түүнчлэн ММСУХ-ны VI их хурлаар баталсан салбар холбоодын дүрмийн дагуу холбооны бүтэц зохион байгуулалтын асуудлыг авч хэлэлцэн Тэргүүнээр Жадамбаагийн Бат-Эрдэнэ, тэргүүн дэдээр МУ-ын Манлай уяач Д.Хишигжаргал, дэд тэргүүнээр “Сэцэд” ХХК-ийн захирал Д.Батбаяр, “Булган АЗЗА” ТӨХК-ийн захирал Б.Батсайхан, “Сэлэнгэпресс” ХХК-ийн захирал М.Болд, “Нутгийн цай” ХХК-ийн захирал П.Хүрэлбаатар, “Монхорс” ХХК-ийн захирал И.Эрдэнэдаваа, дэд тэргүүн ажлын албаны даргаар аймгийн Алдарт уяач Б.Дагий нарыг сонгожээ. Харин тэргүүлэгчдээр “Хурай” ХХК-ийн захирал Б.Бадмаараг,  “ООБС” ХХК-ийн захирал М.Батжаргал, “Монгол Полимер хоолой” ХХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач Н.Базаргарьд, МХЕГ-ын дарга Д.Батмөнх, “Хонгор-Агро Булган”  ХХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач  Н.Батсуурь, ШУА-ийн “Технологи инкубатор төв”-ийн захирал Ч.Батсүх, МУ-ын Алдарт уяач Д.Баясах, аймгийн Алдарч уяач Д.Болор-Эрдэнэ, “Бобох” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Болдбаатар, “Цонхот” ХХК-ийн инженер М.Гантулга, “Нутгийн үйлс” төвийн захирал Д.Тулга, “Сод манлай” ХХК-ийн захирал С.Манлайбаатар, “Булган-Анар” ХХК-ийн захирал Д.Мэндсайхан, “Ажнай цэгц” ХХК-ийн захирал А.Лхагвасүндэв, аймгийн Алдарт уяач Н.Наяндун, “Үндэсний үнэт цаас” ХХК-ийн захирал Д.Түмэнжаргал, “Адуутхангай” ХХК-ийн захирал Б.Ууганбаяр, “Цонхот” ХХК-ийн захирал М.Цогт-Очир, Зоч лам С.Энхболд, МУ-ын Алдарт уяач С.Эрдэнэбаяр, ОБГ-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбилэг нарыг, хяналтын зөвлөлийн гишүүнээр Ш.Батбаяр, Б.Доржгочоо, Х.Хаш-Эрдэнэ нар тус тус сонгогдсон байна.

Мэдээллийг Б.Ууганбаяр

Эх сурвалж: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж