Sweetkitchen facebook группын авьяаслаг гишүүдийн дунд Maggi брэндийн II хоолны бэлэн жороор хэн хамгийн сайн хоол хийх вэ гэсэн уралдаан 2014.06.04-06.18 хооронд явагдаж өнөөдөр ялагчиддаа шагналыг гардууллаа. Уралдаан 2 шаттайгаар явагдсан ба I шатанд хамгийн шилдэг 8 бүтээлийг хамгийн олон like, share –аар нь тодруулсан бол II шатанд Анунгоо ХХК-ны шүүгчдийн комисс байр эзлүүллээ.
Уралдааны I байранд Ц. Нарандулам шалгарч Samsung брэндийн шарах шүүгээ, II байранд Х. Ариунтуяа Kenwood брэндийн холигч, III байранд Ш.Мөнхшүр, Э.Уянга нар шалгарч LG брэндийн богино долгионы зуух, IV байранд М.Энхтунгалаг, З.Уянга нар Galanz брэндийн битүү чанагч, V байранд Д.Дамдинцоо, Л.Нарангэрэл нар шалгарч Sharp брэндийн будаа агшаагчийн эзэд боллоо.
Уралдаанд идэвхтэй оролцсон бүх бүсгүйчүүддээ баяр хүргэе !