ЭЗХЯ-наас чагнах төхөөрөмж илэрчээ

Хуучирсан мэдээ: 2014.06.20-нд нийтлэгдсэн

ЭЗХЯ-наас чагнах төхөөрөмж илэрчээ

Эдийн засгийн хөгжлийн яамнаас чагнах төхөөрөмж илэрсэн байна. Энэ тухай Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ хэллээ.

Тус яамнаас чагнах төхөөрөмж илэрсэнтэй холбоотойгоор Ерөнхий сайд яг одоо бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг өрөөндөө цуглахыг хүслээ.

Эдийн засгийн хөгжлийн яамнаас чагнах төхөөрөмж илэрсэн тул Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тэргүүтэй, тус яамны Төрий нарийн бичгийн дарга Н.Шинэбаатар нар эл асуудлын учрыг олохоор гадуур ажиллаж буй юм байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж